Женнифер Анистон 30 наснаасаа хойш нойргүйдлээр шаналж буйгаа хэлжээ

Женнифер Анистон 30 наснаасаа хойш нойргүйдлээр шаналж буйгаа хэлжээАлдарт “Friends” цувралын жүжигчин Женнифер Анистон олон жилийн турш нойргүйдлээр шаналж ирснээ “People” сайтад ярилцлага өгөхдөө дурдсан байна. Тэрбээр “Би дахин нэг шөнө юм тоолж хэвтэн өнгөрүүлэхээсээ айж байна… Миний нойргүйдэл 30 настай байхад эсвэл үүнээс ч өмнө эхэлсэн байж магадгүй. Бид залуу байхдаа нойргүйдлийн хорт үр дагаврыг нэг их анзаардаггүй” гэжээ. 

Анистон нэмж хэлэхдээ “Эхэндээ шөнө унтаж чадахгүй байгаагаа зүгээр л байдаг зүйл мэт хүлээж авч байсан ч тун удахгүй нойргүйдэл өдөр тутмын амьдрал, ажил мөн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг анзаардаг” гэсэн байна. Тэрбээр өмнө нь нойрсож байхдаа алхдаг байсан ч одоо тэгэхээ больжээ. Анистон нойргүйдлээр шаналж буй бүх хүмүүст эмчээс тусламж авахыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *